Улсын онцгой комиссоос Короно вирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдэгдэл гаргалаа.

Улсын онцгой комиссоос Короно вирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдэгдэл гаргалаа.

Уг заалтанд

“Короновируст халдвар /Ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 заалт, ДЭМБ-ээс эд зүйлийн гадаргуу дээр тогтмон короновирусын идэвхитэй байх хугацаа нэмэгдэж байгааг улс орнуудад анхааруулсантай холбогдуулан УОК-ын шуурхай штабаас хүргүүлсэн 2020 оны 6 сарын 04-ний өдрийн 1106 дугаар албан бичгээр өгсөн чиглэлд нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөлт орж байна.
Иймд УОК-ын орлогч даргын 2020 оны 13 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг карго ачаа олголтод хяналт тавих тул өмнөх 2020 оны 3 дугаар сард хүргүүлсэн чиглэлийг дагаж мөрдөхийг мэдэгдье”

…хэмээн албан тоот Гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарт хүргүүлжээ. Энгэснээр 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол улсад ирэх карго ачааг халдваргүйжүүлэлт хийсний дараа 21 хоног, эм, эмнэлгийн хэрэгслийг 72 цаг тусгаарлаж олгохоор болсон байна.

Leave A Comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн