Инкотерм

Инкотерм буюу International Commercial terms нь олон улсын худалдааны үйл ажиллагаанд оролцогч худалдагч болон худалдан авагчийн зардал, эрсдэл, үүргийг тодорхойлсон олон улсын худалдааны нэр томьёоны тайлбар юм.

“Инкотермс” нь сонгон шалгарах шинжтэй учраас түүнийг гэрээнд бvрэн хэмжээгээр үү, эсвэл хэсэгчлэн хэрэглэх үү гэдэг нь оролцогч талуудын сонголтоос шалтгаалдаг. Гэрээний суурь нөхцлийн тайлбар нь тохиромжгүй бол “Инкотермс” нь гэрээний нөхцөл нь болдог. Инкотермсийн оруулсан нөхцөл тус бүрээр худалдагч, худалдан авагчийн үүргийг тодорхойлж, барааны гэмтэл, гэнэтийн сүйрэл, эрсдэлийн хариуцлага худалдагчаас, худалдан авагчид шилжих цаг үеийг тогтоодог.

Инкотерм
  • Худалдагч талын ганц vvрэг нь энэ тохиолдолд бараа таваарыг өөрийн vйлдвэр дотор хvлээлгэн өгөх ба бусад бvх vйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой зардлыг худалдан авагч тал өөрөө хариуцна.

    EXW үнэ гэдэгт:

    1. Худалдан авч байгаа барааг үйлдвэрлэсэн зардал.
    2. Сав баглаа боодлын зардал
    3. Талууд тохиролцсон бол бараа бүтээгдэхүүнийг шалгахтай холбоотой зардал зэргийг тооцно.