ОХУ-аас эрүүл ахуй, хорио цээрийн хяналтад хамрагдах бараа, бүтээгдэхүүний импортод хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдэгдэл хүргүүлжээ.

ОХУ-аас эрүүл ахуй, хорио цээрийн хяналтад хамрагдах бараа, бүтээгдэхүүний импортод хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдэгдэл хүргүүлжээ.

ОХУ-аас эрүүл ахуй, хорио цээрийн хяналтад хамрагдах бараа, бүтээгдэхүүний импортод хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Дэлхийн худалдааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Арга хэмжээг COVID-19 вирусын тархалтын үед мал амьтан, ургамлын гаралтай бараа, бүтээгдэхүүний импортыг ОХУ-д саадгүй нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа аж.

Мэдэгдэлд дурдсанаар эрүүл ахуй, хорио цээрийн хяналтад хамрагдах шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас урьдчилан мэдэгдсэн тохиолдолд эрүүл ахуй, хорио цээрийн баримт бичгийн хуулбарыг үндэслэн импортоор оруулах боломжтой болсон. Гэхдээ ачаа хүлээн авагч нь эрүүл ахуй, хорио цээрийн баримт бичгийн эх хувийг ОХУ-ын Россельхознадзор байгууллагын холбогдох салбар нэгжид хүлээлгэн өгөх баталгаа гаргах шаардлагатай юм.

Хавсралт: ОХУ-аас ДХБ-д хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар (G/SPS/N/RUS/184).