Түгээмэл асуултууд

Тээврийн үнийн санал хэрхэн авах вэ?
Та бүхний ачаа барааг гадаад орноос Монгол руу, Монголоос гадны орнууд руу тээвэрлэхэд ямар төрлийн тээврийн хэрэгсэл ашиглах уу, хаагуур тээвэрлэх үү гэх мэт олон боломжуудыг танд хамгийн ашигтай байхаар бодолцон тээврийн шийдэл боловсруулдаг хүмүүс бол манай компанийн логистик менежерүүд юм. Та бүхэн манай логистик менежерүүдтэй холбогдон тээвэрлэлтийн зардлын талаар болон тээвэрлэгдэх боломжтой хугацааны талаарх мэдээллийг авах боломжтой.
Тээврийн үнийн санал авахад ямар мэдээллүүд шаардлагатай бэ?
Таны тээвэрлэлтэндээ бодит үнийн санал авахын тулд доорх мэдээллүүдийг манай мэргэжилтнүүдэд үнэн зөвөөр гаргаж өгөх хэрэгтэй. • Ачаа тээвэрлүүлэх улсын өртөө буюу боомт (Origin) • Ачаа хүлээн авах улсын өртөө буюу боомт (Destination) • Ачигдах бараа бүтээгдэхүүний нэр (Commodity) • Ачигдах бараа бүтээгдэхүүний жин, эзэлхүүн (Weight, Volume) • Тээвэрлэлтийн нөхцөл (Олон улсын худалдааны нөхцөл - Incoterms) • Ачааны нөхцөл (Condition) • Бусад нэмэлт үйлчилгээнүүд (Хүргэлт, Гааль, Сав баглаа боодол гэх мэт..,) Дээрх шаардлагатай мэдээллийг ойлгохгүй байгаа тохиолдолд манай мэргэжилтэнгүүдээс үнэ төлбөргүйгээр зөвлөгөө авах боломжтой бөгөөд таны өгөх мэдээлэл тодорхой байх тусмаа үнийн санал өөрчлөгдөхгүй буюу нэмэлт зардал
Тээврийн үнийн саналыг хэдий хугацаанд гаргаж өгөх боломжтой вэ?
Таны өгсөн мэдээлэл хэр тодорхой байгаа, таны хүсч буй ачаа тээвэрлүүлэх орон манай улстай хэр харилцаатай байдаг болон таны тээвэрлүүлэх бараа бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан үнийн саналыг 1 цагаас 7 хоногийн дотор гаргаж өгдөг. Ер нь ихэнх тохиолдолд үнийн саналын асуулга ирснээс хойш ажлын 1-2 хоногийн дотор манай мэргэжилтэнгүүд танд хариу өгсөн байна.
Үнийн санал хэдий хугацаанд хүчинтэй байдаг бэ?
Монгол, Хятад, Оросын төмөр зам, далайн тээврийн компаниуд, авиа компаниуд болон автын компаниуд нь шатахуун түлш, цахилгаан эрчим хүчний үнэ болон бусад дүрэм журмын өөрчлөлтөөс шалтгаалан үнэ тариффаа байнга өөрчилж байдаг. Тиймээс бидний танд санал болгож буй үнийн санал ч тодорхой хугацаанд хүчин төгөлдөр байдаг бөгөөд манай мэргэжилтэнгүүдийн явуулсан үнийн санал дээр “ҮНИЙН САНАЛЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА”-г зааж өгсөн байдаг тул та бүхэн түүнийг анхааран ажилаа төлөвлөөрэй. Дийлэнх далайгаар дамжин ирж буй контейнр болон вагоны ачаан дээр үнийн санал, өгснөөс хойш сарын хугацаанд хүчинтэй байдаг. Зарим онцгой тохиолдолд үнийн саналын хүчинтэй хугацаа мөн өөрчлөгддөг тул та бүхэн анхаарна уу.
Түүвэр болон агаарын ачаан дээр үнийн санал авахдаа юуг анхаарах ёстой бэ?
Түүвэр ачаа болон агаарын ачааны хувьд тодорхой багтаамжтай хэрэгсэлд тээвэрлэгдэн ирдэг тул ачааны жин болон эзлэхүүний аль их хэмжээтэй байгаагаар нь таны ачааны үнэ тооцогддог. Мөн түүвэр ачааны хувьд ачааны эзлэхүүнийг хамгийн багадаа 1 куб метр гэж тооцогдогийг анхаараарай.
Замд явж буй ачааны мэдээллийг хэрхэн авах бэ?
Манай тээвэр зохион байгуулалтын албаны замын мэдээ хариуцсан мэргэжилтэнгүүд таны ачаа ачигдаж эхэлснээс хүрэх газраа иртэл нь таныг мэдээллээр хангахдаа доорх аргуудыг ашигладаг. • Утсаар мэдээлэх • И-мэйлээр мэдээлэх
Хэрхэн үнийн санал вэбсайтаас татаж авах вэ?
Та дээр хэсэгт байгаа үнийн санал сонголт дээр дарж үнэн зөвөөр бидний бяцхан судалгааг бөглөсөнөөр автоматаар татагдана.

Вагоны төрөлүүд

Хагас Вагон
Хагас вагон нь нүүрс, хүдэр, буталсан чулуу зэрэг нурмаг ачаа ачих зориулалттай дээд тал нь онгорхой өндөр ханатай вагон юм. Зарим хагас вагон шаландаа ачааг асгах зориулалттай хаалгатай, хоёр талдаа нугастай хаалгатай эсвэл ямарч хаалгагүй байдаг.
Битүү Вагон
Битүү вагон нь хур тунадас зэрэг байгалийн хүчин зүйлээс хамгаалах шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачааг тээвэрлэхэд зориулсан вагон юм.
Универсаль платформ
Универсаль платформ нь модон материал, дугуйтай болон бусад төрлийн өөрөө явагч тээврийн хэрэгсэл, хайрцагтай ачаа, төмөр байгууламж болон бусад урт ачааг тээвэрлэхэд зориулсан вагон.
Цистерн
Цистерн нь газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, химийн идэвхитэй шингэн бодисууд (хүчиллэг, шүлтлэг бодисууд болон бусад химийн нэгдлүүд), шингэрүүлсэн хий (пропан-бутан, хүчилтөрөгч) болон бусад шингэн ачааг тээвэрлэх зориулалттай вагон.
Хоппер
Хоппер нь эрдэс бордоо, цемент, үр тариа зэрэг нурмаг ачаа тээвэрлэх зориулалттай вагон юм. Хоппер нь нурмаг ачааг асгах зориулалттай юүлүүр шиг хэлбэртэй байдаг бөгөөд вагоны доод хэсэгт байдаг юүлэгч хаалга нь ачаа амархан юүлэгдэн гарах бололцоог олгодог.
Хопперын төрлүүд:
-Үр тарианы ачих зориулалттай хоппер
-Кокс ачих зориулалттай хоппер
-Эрдэс бордоо ачих зориулалттай хоппер
-Үрлэн чулуу ачих зориулалттай хоппер
-Цемент ачих зориулалттай хоппер

Контейнэрийн төрөлүүд

20 ft dry container
40ft dry container
40ft high cube container
40ft refeer container

INCOTERMS 2010

Инкотерм буюу International Commercial terms нь олон улсын худалдааны үйл ажиллагаанд оролцогч худалдагч болон худалдан авагчийн зардал, эрсдэл, үүргийг тодорхойлсон олон улсын худалдааны нэр томьёоны тайлбар юм.

“Инкотермс” нь сонгон шалгарах шинжтэй учраас тvvнийг гэрээнд бvрэн хэмжээгээр үү, эсвэл хэсэгчлэн хэрэглэх vv гэдэг нь оролцогч талуудын сонголтоос шалтгаалдаг. Гэрээний суурь нөхцлийн тайлбар нь тохиромжгvй бол “Инкотермс” нь гэрээний нөхцөл нь болдог. Инкотермсийн оруулсан нөхцөл тус бvрээр худалдагч, худалдан авагчийн vvргийг тодорхойлж, барааны гэмтэл, гэнэтийн сvйрэл, эрсдэлийн хариуцлага худалдагчаас, худалдан авагчид шилжих цаг vеийг тогтоодог.

EXW – EX WORKS – Худалдагч талын ганц vvрэг нь энэ тохиолдолд бараа таваарыг өөрийн vйлдвэр дотор хvлээлгэн өгөх ба бусад бvх vйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой зардлыг худалдан авагч тал өөрөө хариуцна.

EXW үнэ гэдэгт:

  1. Худалдан авч байгаа барааг үйлдвэрлэсэн зардал.
  2. Сав баглаа боодлын зардал
  3. Талууд тохиролцсон бол бараа бүтээгдэхүүнийг шалгахтай холбоотой зардал зэргийг тооцно.

FCA – FREE CARRIER – Худалдан авагч тал бараа таваар зөөвөрлөх, тээвэрлэх төрлөө сонгоно. Худалдагч тал бараа таваарыг тээвэрлэгч байгууллагад хvлээлгэн өгснөөр хариуцлага дуусах ба vvнээс хойш худалдан авагч тал өөрөө хариуцна. Хэрэв худалдан авагч экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийхийг хүсэхгүй байгаа бол энэ нөхцөлөөр худалдан авалтынхаа гэрээг хийвэл тохиромжтой.

FCA үнэ гэдэгт

  1. EXW үнэ
  2. Үндсэн тээвэрлэгчид барааг хүргэх зардал
  3. Экспортын гаалийн үзлэгийн зардал
  4. Экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийхэд гарах зардал зэргийг тооцно.

CPT – CARRIAGE PAID TO– Худалдагч тал тээвэрлэгчийг сонгон нөгөө талтай тохиролцсон газар хvртэлх бараа таваартай холбоотой бvх зардлыг хариуцна. Өөрөөр хэлбэл худалдагч барааны экспортын бүрдүүлэлтийг хийж нийлүүлэх нэрлэсэн газар хүртэл хүргэх үүрэг хүлээнэ. Энэ үед худалдагч талын бараа нийлүүлэх нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.

CPT үнэ гэдэгт

  1. FCA үнэ
  2. Үндсэн тээврийн зардал зэргийг тооцно.

CIP – CARRIAGE AND INSURANCE PAID TO– Энд худалдагч тал өмнөх CFR-тэй ижил нөхцөлөөр хариуцлага хvлээх ба vvндээр нэмж дараагийн боомт хvртэлх тээвэрлэлтийн явцад бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.

CIP үнэ гэдэгт

  1. CPT үнэ
  2. Даатгалын зардал зэргийг тооцно.

DAT – DELIVERED AT TERMINAL– Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт барааг авчрахтай холбоотой бүх эрсдэл болон нэрлэсэн газар ачааг нэрлэсэн терминал дээр буулгахтай холбоотой эрсдэлийг хамтад нь хариуцна. Нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.

DAT үнэ гэдэгт

  1. EXW үнэ
  2. Тээврийн зардал
  3. Экспортын лиценз, экспортын бүрдүүлэлтийн зардал
  4. Ачиж, буулгах зардал зэргийг тооцно.

DAP – DELIVERED AT PLACE– Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт тээврийн хэрэгслээс барааг буулгахад бэлэн болсон ачааг худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэж өгнө.

DAP үнэ гэдэгт

  1. EXW үнэ
  2. Тээврийн зардал
  3. Экспортын лиценз, экспортын бүрдүүлэлтийн зардал
  4. Ачих зардал зэргийг тооцно.

DDP – DELIVERED DUTY PAID– Энд худалдагч тал нь бараа таваар vйлдвэрээс гараад худалдан авагч талд буулган хvлээлгэн өгөх хvртэл гарах бvх зардлыг хариуцна.

DDP үнэ гэдэгт

  1. DAT үнэ
  2. Импортын лиценз авах зардал
  3. Импорттой холбоотой бүх гаалийн ажиллагааны зардал зэргийг тооцно

FAS-FREE ALONGSIDE SHIP– Бараа таваарыг усан онгоцны боомтын тавцанд буюу усан онгоцны хашлагын дагуу хvргэнэ.Хэрэв ачааг чингэлэгт хийж тээвэрлэх бол терминал дээр барааг шилжүүлэх ба FCA нөхцөл тохирно.

FAS үнэ нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарсан буюу зөвхөн усан замын тээвэрт ашиглагддаг ба FCA үнийг тооцно.

FOB-FREE ON BOARD– Худалдагч тал энэ гэрээгээр бараа таваарыг худалдан авагч талын сонгосон усан онгоцонд ачиж, худалдан авагч тал далайн тээврийн зардал болон энэ мөчөөс хойших бvх зардал эрсдэлийг хариуцна. Энд бараа таваар экспортлохтой холбоотой бvх баримт бичиг, гаалийн асуудлыг худалдагч тал хариуцна.

FOB үнэ гэдэгт

  1. FAS үнэ
  2. Усан онгоцонд ачих зардал зэргийг тооцно.

CFR-COST AND FREIGHT-Худалдагч тал тээвэрлэх усан онгоцыг сонгох ба бараа таваарыг ачиж дараагийн боомт хvртэлх далайн тээврийн зардлыг төлнө. Худалдагч тал бараа таваар ачих болон экспортлоход шаардлагатай бvх баримт бичиг болон төлбөрийг хариуцна. Худалдагч тал хvлээлгэн өгсөн боомтоос хойш бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэх болон ямар нэг илvv зардал гарвал худалдан авагч тал өөрөө хариуцна.

CFR үнэ гэдэгт

  1. FOB үнэ
  2. Үндсэн тээврийн зардал зэргийг тооцно.

CIF-COST INSURANCE AND FREIGHT– Энд худалдагч тал өмнөх CFR-тэй ижил нөхцөлөөр хариуцлага хvлээх ба vvн дээр нэмж дараагийн боомт хvртэлх тээвэрлэлтийн явцад бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.

CIF үнэ гэдэгт

  1. CFR үнэ

Далайн даатгалын зардал зэргийг тооцно

Close
Compare
Wishlist 0
Open Wishlist Page Continue Shopping