Компаний танилцуулга
“Эй Си Даблью Транс” ХХК нь 2000онд анх байгуулагдсан бөгөөд тээвэр зуучлалын салбарт үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай эрхлэж байгаа шилдэг компаниудын нэг юм. Манай компани нь Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Үндэсний Тээврийн Корпорацийн удирдах зөвлөлийн гишүүн, Худалдаа аж үйлдвэрийн танхимын АЛТАН гишүүн бөгөөд бүх үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу үзүүлдэг. Компанийн тээвэр зуучлалын үйлчилгээг цогцоор үзүүлж ирсэн туршлагатай, тус салбарт он удаан жил ажиллаж ирсэн чадварлаг боловсон хүчнүүд таны хүссэн бараа бүтээгдэхүүнийг хурдан, шуурхай найдвартай тээвэрлэж, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллах болно. Харилцагч, үйлчлүүлэгчидийнхээ сэтгэл ханамжийгэн түрүүнд эрхэмлэдэг манай компани дэлхийн бүх боомт, өртөөнүүдэд байрлах агентуудтай нягт хамтран ажилладаг тул таны ачааг хүссэн газар бүрээс тань тээвэрлэж, чухал шаардлагатай бусад тээврийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх болно.

Нийгмийн хариуцлага
Байгууллагын 20 жилийн ойгоор Хөшигтийн хөндийд мод тарив.
Амжиргааны түвшин доогуур айл, өрхийн хүүхдүүдэд бэлэг тараалаа.
Хүүхдийн төв сувилалын өнчин хүүхдүүдэд бэлэг тарааж, нэхий хөнжил, гудас хандивлав.
Туул голын сав газрын хогийг түүлээ.
2000
Байгуулагдсан
2006
Cosco Shipping монгол дахь агент болов
2007
“Тэргүүний Аж Ахуйн Нэгж”-ээр нэрлэгдэв
2011
Тээвэр Зуучлагчдын Оны Онцлох Энтрепренёр шагнал хүртэв
2011
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-д гишүүнээр элсэв
2012
ОХУ-ын хөдлөх бүрэлдэхүүний эзэмшигч компаниудтай ажиллаж эхэлсэн
2013
МҮХАҮТ-ын “ТОП-150 Аж Ахуй Нэгж” болов
2014
МҮХАҮТ-ын “TOP-150 Аж Ахуйн Нэгж”-ээр нэрлэгдэв
2014
Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо-нд гишүүнээр элсэв
2014
Нийгмийн Даатгалд даатгуулагчдын эрх ашигийг хамгаалах “Тэргүүн Оюу” нийгэмлэгээс “Нийгмийн Хариуцлагыг Хэрэгжүүлэгч”
2017
“Монгол Оркестр”-ийн 49-р гудамж үйл ажиллагаанд ивээн тэтгэгчээр оролцож талархалын бичиг хүртэв
2018
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны “Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага”